
ЧАНАРЫН АМЛАЛТ
1. Баримтад тулгуурлан дүрэм журам, гэрээний заалтуудыг стандартын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, мэргэжлийн хамт олон, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан төрөл бүрийн сорилтуудыг нягт нямбай хийж, сорилтын үр дүн, техникийн хяналтын тайланг үнэн зөв, цаг тухайд нь гаргах болно.
2. Бид дэлхийн сүлжээ, орон нутгийн үйлчилгээнд тулгуурлан дотоод, гадаадын үйлчлүүлэгчдэд Шударга, тав тухтай, уян хатан, найдвартай гуравдагч талын үйлчилгээг чин сэтгэлээсээ үзүүлж байна.
3. Ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг баримтлах, нууцлалыг чанд сахих үүргээ биелүүлэхийн тулд үндэсний холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллана.
4. Үйлчлүүлэгчдийн өнөөгийн болон ирээдүйн эрэлт хэрэгцээг ойлгож, үйлчлүүлэгчийн санал хүсэлт, гомдлыг нухацтай авч, харилцан тохиролцсон хугацаанд хариу өгөх. Лаборатори, техникийн хяналтын дүрэм, чанарын гарын авлага болон журмуудыг зөрчсөн нь хэрэглэгчдэд хохирол учруулсан тохиолдолд хариуцлагыг бид хүлээнэ.
5. Менежментийн тогтолцооны баримт бичгийг холбогдох сургалтаар дамжуулан лаборатори, техникийн хяналтын ажилчдад мэдлэг олгосноор чанарын бодлого, чанарын зорилтуудыг хэрэгжүүлнэ. Мөн чанарын тогтолцооны үйл ажиллагаа итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулдаг байна.
6. Итгэмжлэлийн байгууллагын хууль тогтоомж, дүрэм журам, холбогдох удирдамжийг цаг тухайд нь цуглуулж, менежментийн тогтолцооны шаардлагад тусгаж, тогтолцоог сайжруулахын тулд тогтмол хянадаг байна.
7. Менежментийн тогтолцоог үр дүнтэй ажиллуулах, тасралтгүй сайжруулахын тулд дотоод аудит, удирдлагын хяналт, урьдчилан сэргийлэх, залруулах арга хэмжээг тасралтгүй сайжруулах механизмыг үр дүнтэй ашиглаж ажиллана.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ: BAO YONGGAN

ШУДАРГА БАЙДЛЫН МЭДЭГДЭЛ
“Си Си Ай Си Эм Эн Эйч Кэй” ГХОХХК-ийн Гүйцэтгэх захирал миний бие “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025, “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” MNS ISO/IEC 17020 стандартууд болон холбогдох эрх зүйн акт, Шударга ёс, нууцын шаардлагыг тус бүр ойлгосны үндсэн дээр энэхүү мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:
1. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний сорилт шинжилгээ, техникийн хяналт гүйцэтгэх үйл ажиллагаа явуулахдаа холбогдох эрх зүйн шаардлагын дагуу хараат бус, ил тод, Шударга байдлыг дээдэлж, мэдээллийн нууцлалыг хамгаалан, олон улсын стандартыг дагаж мөрдөж ажиллах бөгөөд аливаа хууль бус явдалтай эвлэршгүй байж, нэг талыг баримтлахгүй, гадаад болон дотоод бүхий л сонирхогч талыг ялгаварлан гадуурхахгүй, тэнцвэртэй байдлыг хангаж, арилжаа, санхүүгийн болон бусад аливаа ашиг сонирхлын нөлөөнд автахгүйгээр байгууллагын нэр төрийг ухамсартайгаар хамгаалж ажиллана.
2. Лаборатори, техникийн хяналтын ажилтны сорилт, шинжилгээний үр дүн, хяналтын үйл ажиллагаа нь үнэн бодит байдалд гадны аль нэг байгууллага, хувь хүн нөлөөлөхгүй байхаар арга хэмжээ авч, хэрэгжүүлдэг байна.
3. Гүйцэтгэх удирдлагын хувьд ажилтан албан хаагчдаа шахалт, дарамт, санхүүгийн нөлөө үзүүлэхгүй байж, чин үнэнчээр ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлж ажиллана. Миний бие болон компаний зүгээс үйл ажиллагаандаа “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025, “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” MNS ISO/IEC 17020 стандартуудын бүх заалтыг байнга мөрдөж, Шударга байдлаар ажиллахаа амлаж байна.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ: BAO YONGGAN
