САНАЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ

“Си Си Ай Си Эм Эн Эйч Кэй” ХХК-ны лабораторийн үйл ажиллагаа болон лабораторийн сорилт шинжилгээний ажлын чанар, бусад асуудлаар лабораторийн удирдах, албан тушаалтанд хандаж гаргасан санал, хүсэлт, гомдол, зэргийг хүлээн авч шийдвэрлэхэд зориулагдана.
Өргөдөл, гомдолд тавих шаардлага
  1. Иргэн өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр болон цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж,гарчгийг оновчтой тавина
  2. Өргөдөл, гомдолд дурдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна. Өргөдөл, гомдлыг дараах тохиолдолд хянан үзэхгүй байж болно:
    • Өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй бол
    • Өргөдөл, гомдолд дурдсан асуудал нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй бол

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа
Санал гомдлыг хүлээж авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд 15 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацааг сунгасан тухай санал, гомдол гаргагчид мэдэгдэнэ.
Аливаа санал гомдлыг сорилтын үр дүн гарсан өдрөөс шинжилгээ захиалагч нэгжид очсоноос хойш 3 сарын дотор хүлээн авна.
Search